Сагс
Сагс хоосон байна
 
Реклам
 
 

Хэрэгтэй зөвлөгөө Угаалгын машин

Угаалгын машин худалдан авахдаа юуг анхаарах вэ?

 Эзэгтэй хүн бүхний үнэнч анд угаалгын машины талаар PC mall энэ удаа танд зөвлөж байна. Угаалгын машин үндсэндээ бүрэн автомат болон хагас автомат гэсэн хоёр төрөл байна.
Хагас автомат угаалгын машин бүрэн автоматаа бодвол гар ажиллагаа ихтэй байдаг бол, бүрэн автомат угаалгын машин эзэгтэй таны өмнөөс цэвэрлэгээний бүхий л ажлыг хийдгээрээ онцлогтой. 

Та бүрэн автомат угаалгын машин худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
 1.      Цахилгаан зарцуулалт – Өмнөх загварын угаалгын машинууд цахилгаан эрчим хүч зарцуулалт өндөртэй байсан бол сүүлийн үеийн Haier брендийн чиг хандлага байгаль орчинд ээлтэй технологи үйлдвэрлэж буй учраас цахилгааны зарцуулалт 3 дахин багассан

2.      Ус зарцуулалт – Манай хэрэглэгчдийн дунд бүрэн автомат угаалгын машиныг ус зарцуулалт өндөр гэсэн буруу ойлголт хэвшсэн байдаг. Үнэхээр анхны загварууд ус, цахилгаан зарцуулалт өндөртэй байсан бөгөөд харин 2010 оны загварууд таныг энэ айдсаас бүр мөсөн салгаад өгөх болно.

3.      Хугацаа – Угаалгын машины угаах хугацаа маш чухал. Зарим бүрэн автомат угаалгын машин хувцсыг 1-2 цаг хүртэл угаах тохиолдол бий. Харин Haier бүрэн автомат угаалгын машинууд түргэн угаалтын горимтой бөгөөд та энэ горимын тусламжтайгаар ердөө 29 минутанд 2 удаагийн угаалт, 1 удаагийн зайлах, мушгих гээд бүх үйлдлийг таны ямарч үйлдэлгүйгээр өөрөө хийх боломжтой юм. Энэ нь таны хүч хөдөлмөр, алтан цагаас маш их хэмнэнэ.

4.      Хаана суурилуулах вэ? Зарим хэрэглэгч бүрэн автомат угаалгын машиныг зөвхөн шинээр баригдсан орон сууцуудад суурилуулах боломжтой гэсэн хэвшмэл ойлголт байсаар байна. Гэвч танай гэр төвийн шугаманд холбогдсон л бол одоо та хуучин, шинэ байр гэлтгүй бүрэн автомат угаалгын машиныг гэртээ тавих боломжтой юм.

 Ер нь орчин үеийн их хотын завгүй иргэд бид өөрсдийн гэр орны олон ажилд зарцуулах цагийг багасгаж гэр бүлдээ зарцуулах цагаа нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа энэ үед бүрэн автомат угаалгын машин танд яг тохирох бөгөөд эдийн засгийн хувьд ч танд тийм хүнд тусахгүй юм. Банкны лизингээр авах боломжтойгоос гадна нэмж урамшуулалд олгох болно. 

Та шууд PC mall-ын салбаруудыг зориорой.
 Утас: 7011-3535, 7012-3535, 70143535